Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

2023-11-13

Сумын ИТХ-ын даргын баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үйл ажиллагаанд хяналт хийх ажлын удирдамжийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, зарцуулалт, тайлагналт, бүртгэл, үр дүнгийн гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг хяналт тавих боломжоор хангах зорилгоор сумын ИТХ-ын Ажлын алба, ИТХ-ын дэргэдэх Хяналтын хороо, Эрх зүй, төсөв санхүү, эдийн засгийн хороо, Мааньт багийн Иргэдийн хяналтын бүлэгтэй хамтран 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хяналт зохион байгууллаа. Уг хяналтаар Мэдээлэл соёлын төв, Очир баатрын талбай, сумын төвийн цахим худгууд, Асгатын рашаан, хогийн цэг, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг зэрэг газруудад газар дээр нь хяналт шалгалт хийлээ. Хяналт, шалгалтаар хийгдсэн ажлын хэсгийн тайланг сумын ИТХ-ын хуралд танилцуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%