Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023-11-14

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Бүрэн сумдын өвөлжилт, үүссэн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл солилцох уулзалтыг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай хийлээ.
Уулзалтад аймгийн Онцгой байдлын газрын дарга Р.Эрдэнэбат болон аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын албадын дарга нар оролцож сумдад үүссэн байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдал, малчдын өвөлжилт, отор нүүдлийн цаг үеийн мэдээлэл болон мэргэжлийн байгууллага, аймгаас томилогдон 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй аймаг, сумдын Онцгой комисс, Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, Цагдаагийн байгууллага, төрийн албан хаагчдын нөхцөл байдал, цаг үеийн шаардлагатай үйлчилгээ, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтөд үүсэж болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэдэд тухай бүр шуурхай өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар холбогдох чиглэлийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%