✅Дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Багануур орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Жендэрийн дүн шинжилгээ, хүйсийн ялгаатай байдал, эрх мэдлийн хуваарилалт, бодлогод нөлөөлж байгааг тодорхойлох, хууль тогтоомж, төрийн болон хөгжлийн бодлогод тодорхойлсон ойлголтыг өгөх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах, жендэрийн мэдрэмжтэй урт хугацаанд бий болгох бодлогын зорилго болгон 132 гаруй ААНБ-ын удирдлага, жендэр хариуцсан мэргэжилтэнд 2023 оны 11 сарын 20-ны өдөр ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд “Жендэрийн мэдрэмжтэй дүүрэг” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
📍Зөвөлгөөнд ИТХ-ын дарга Т.Отгонболд “Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын жендэрийн бодлого, үйл ажиллагаа”
-Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Болорсайхан “Жендэрийн ойлголт, хүйс ба жендэрийн ялгаа, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт”
-Статистикийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа “Жендэрийн статистик”
-ГБХЗХХ-ийн хүүхдийн эрх хамгаалал хариуцсан мэргэжилтэн С.Уранцоож “Жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөдрийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид анхаарах, хийж хэрэгжүүлэх ажил” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
✅Зөвлөгөөний II хэсгээр БААН-ын удирдлага, жендэр хариуцсан мэргэжилтнийг 3 багт хуваарилан “Жендэрийн мэдрэмжтэй Багануур” уриа дор хэлэлцүүлэг хийлээ.