📍Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо өсөж байгаагаас гадна насны хувьд эрс залуужиж байгааг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, Сүүлийн 6 жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 1154 бүртгэгдэж, 1533 хүн сэжигтнээр татагдан шалгагджээ. Уг гэмт хэрэгт холбогдогчийн тоонд насанд хүрээгүй хүүхдүүдэд ч багтаж байгаа юм.
📍Үүний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас #АНЗААР нөлөөллийн арга хэмжээг МУ-ын хэмжээнд, үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр дүүргийн Төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр ЦЕГ-ын, Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Дэлгэрхишиг мэдээлэл өглөө.
📍Мэргэжлийн байгууллагын судалгаагаар хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг өсвөр насны сурагчид ихээр хэрэглэх болсон ба ихэнхдээ найз нөхдөө даган дуурайх, эх сурвалжгүй мэдээллээс шалтгаалан хэрэглэж үзсэн тохиолдол их байдаг байна.