Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилттэй танилцлаа.

2023-11-23

          Сумын ИТХ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хурлаар ИТХ түүний ажлын алба, Засаг дарга түүний Тамгын газар  хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа байдалтай танилцлаа.

              ИТХ-ын X хуралдаанаас 16 шийдвэр гарсны 13 нь ЗДТГ-ын үйл ажиллагаатай, 3 нь ИТХ-ын үйл ажиллагаатай холбоотой байгаа бөгөөд шийдвэрийн хэрэгжилтийг урьдчилсан байдлаар 91,5 хувьтай гэж дүгнэсэн байна.

         Сумын ИТХ-ын хуралдаан  2023 онд 3 удаа хуралдаж 69 заалт бүхий 21 тогтоол гарган албажуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Дээрх тогтоолуудаас 8 нь ИТХ-ын үйл ажиллагаатай холбоотой гарсан бөгөөд тогтоолын хэрэгжилтийг 95 хувийн, 13 нь ЗДТГ-ын үйл ажиллагаатай холбоотой гарсан бөгөөд хэрэгжилтийг 92.3 хувийн биелэлттэй байна гэж урьдчилсан байдлаар үнэлсэн байна.

      Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хурлаас тогтоолын хэрэгжилтийн явцыг тайлагнахдаа тогтоолын заалтад нийцүүлэн товч тодорхой тайлагнан бодитой үнэлэх, баримтжуулах нэмэлт материал бэлтгэх гэсэн үүрэг чиглэлийг дээрх байгууллагуудад өглөө.

 ЗЗНДНТУТХ-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу ИТХ-ын ээлжит хуралдаанаар   хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх  тайланг хэлэлцэж, үнэлэлт өгөх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5039
3633 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%