Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

🔰“АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ НАС АВАРНА” ГАМШИГ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2023-11-23

📌Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах олон нутгийн зөвлөл, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 2023 оны 11 сарын 23-ны өдөр “Эрсдэлгүй Багануур” нөлөөллийн үйл ажиллагааны “Анхны тусламж- амь нас аварна” гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг 190 гаруй иргэдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, осол гэмтлийн үед өөрт болон бусдад анхны тусламжийг түргэн шуурхай цаг алдалгүй үзүүлэх, мэдлэг ур чадварыг онол болон дадлага хэлбэрээр хослуулан ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд зохион байгууллаа.

📌Уг сургалтаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Р.Мөнхбат “Гал түймэр, пийшин, зуухны аюулгүй байдал, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх” , Гамшгаас хамгаалах арга зүйн төвийн менежер, дэд хурандаа М.Цогтбаяр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны анхны тусламжийн сургагч багш А.Соёлоо “Анхны тусламжийн хичээл дадлага” сэдвээр тус тус мэдээ мэдээллийн иргэдэд хүргэсэн юм.

📌Дүүргийн 5 хорооны ажлын алба, хэсгийн ахлагчдад анхны тусламжийн багц, Онцгой байдлын хэлтэст шаардлагатай техник тоног төхөөрөмжийг дүүргийн Гамшгийн эрсдэлийн бууруулах орон нутгийн салбар зөвлөлийн дарга Т.Отгонболд гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%