Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны жилийн ойг угтан 16 насанд хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй 49 сурагч “Иргэний андгай” өргөх ёслолын арга хэмжээ 2023.11.23–ны өдөр “Иргэний танхим”-д зохион байгуулагдлаа.
Монгол Улсын иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж
Эх орон газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл зан заншлаа өвлөн дэлгэрүүлж
Үнэнч шударга
Цэвэр ариун
Оюун төгс
Хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа андгайлан тангарагласан дүү нартаа хүсэл мөрөөдлөө биелүүлэх их зам нь дардан байхыг хүсэн ерөөе