Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН АЖИЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2023-11-23

ИТХ-ын Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хороо, Төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүд Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа 2022, 2023 оны хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй ажлуудын гүйцэтгэлд хяналт шалгалт хийж байна. 

      Хяналт шалгалтаар: 

✅2022, 2023 оны ОНХСХО-аар хийгдсэн ажлуудын хэрэгжилтийг дүгнэх

✅Нийт хөрөнгө оруулалтын ажлуудыг шалгах,

✅Хөрөнгө оруулалтын ажлуудын сонгон шалгаруулалт, гэрээг хуулийн дагуу хийж байгаа эсэх,

✅Хүлээн авах комисс ажиллахад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн хэрэгжилт,

✅Хяналт шалгалтын явцад иргэдийн санал хүсэлт, гомдол хүлээн авах,

✅Бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэсэн эсэх, цаашид баталгаат хугацаандаа засвар, нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэж байгаа эсэхийг тодруулах юм. 

        Дээрх ажлуудад хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан, цаашид анхаарах асуудлын талаар санал, дүгнэлт боловсруулан хяналт, хийж дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан Дархан сумын ИТХ-д хүргүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%