Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн БНПУ-д айлчлав

2023-11-13

БНПУ-ын Мазовецки мужийн Маршал Адам Стрүжикийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын Мазовецки мужид айлчлал хийлээ.
Төлөөлөгчид Мазовецки мужийн Маршал Адам Стрүжик болон албаны бусад хүмүүстэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцаж, шууд хамтын ажиллагаа тогтоохоор тохиролцов.
"Хөгжлийн стратеги - Мазовиа дахь ухаалаг хөгжлийн чиг хандлага” сэдэвт илтгэлийг Бүс нутгийн хөгжил ба Европын сангаас төлөөлөгчдөд зориулан хийж, төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө татах талаарх туршилгаа танилцуулав. Түүнчлэн төлөөлөгчдөд шувууны “Цедроб” үйлдвэрийг польшийн тал танилцуулав. Энэ үйлдвэр нь шувууны махны үйлдвэрлэлийн хэмжээгээр Европын холбоонд гуравт, Польшдоо нэгдүгээрт ордог үйлдвэр юм. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Ази Номхон далайн музейд зочилж, Монголын байнгын үзэсгэлэнгийн үзвэрүүдийг үзэж сонирхон, хоёр талын соёлын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.
Айлчлалаар талууд ийнхүү харилцан туршлага солилцон, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан нь чухал ач холбогдолтой боллоо. Энэхүү айлчлалыг хэрэгжүүлэхэд Варшав дахь ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%