Сумдын ИТХ-ын ажлын албаны болон төлөөлөгч нарын туршлага солилцох тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.
Тус тэмцээний зорилго нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, сумдын ИТХ-ын хамтын ажиллагааг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино. Тэмцээн шатар, гар бөмбөг, дартс гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан. Багийн дүнгээр
1-р байранд Баруун-Урт сумын ИТХ
2-р байранд Эрдэнэцагаан сумын ИТХ
3-р байранд Түвшинширээ сумын ИТХ тус тус шалгарлаа.
Мөн дартсын тэмцээнд 1-р байранд Сүхбаатар аймгийн ИТХ, 2-р байранд Эрдэнэцагаан сумын ИТХ, 3-р байрыг Мөнххаан сумын ИТХ эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Шатрын тэмцээнд эрэгтэй 1-р байрыг Эрдэнцагаан сумын төлөөлөгч М.Амарсайхан, 2-р байранд Түвшинширээ сумын төлөөлөгч Ш.Сайнбаяр, 3-р байранд Баруун-Урт сумын төлөөлөгч Ж.Жавхаатөгс нар орж, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Эмэгтэй 1-р байранд Баруун-Урт сумын төлөөлөгч Г.Ган-Оюу, 2-р байранд Түвшинширээ сумын ажлын албаны ажилтан Б.Ариунцэцэг, 3-р байранд Асгат сумын төлөөлөгч Д.Биндэрьяа нар шалгарлаа.
Волейболын тэмцээнд 1-р байранд Баруун-Урт сумын ИТХ, 2-р байранд Түвшинширээ сумын ИТХ, 3-р байрыг Түмэнцогт сумын ИТХ эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.