Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнийг Олон Улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын Шатрын холбооны дүрмийн дагуу “ТОЙРГИЙН” системээр шүүн явуулж ялагчдаа тодрууллаа.
Аймгийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох “ТАЛАРХАЛ”-ыг шагналын хамт Засаг даргын орлогч Э.Сүхбаатар гардуулж өглөө. Тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Б.Ганбаяр, хоёрдугаар байранд Д.Мягмаржав, эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд П.Доржпалам, хоёрдугаар байранд О.Мөнх-Амьдрал нар тус тус шалгарлаа.