Улс тунхагласны өдрийг тохиолдуулан баярын хурлыг 2023 оны 11 сарын 27-ны өдөр зохион байгуулсан бөгөөд урилгаар дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн , дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Мөнгөнхөлөгт, С.Ичинхорлоо, Д.Батнасан, Д.Мөнх-Учрал нар болон төрийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж төрийн албан хаагчдад баяр хүргэлээ.
“Багануурын хөгжил-Залуучуудын оролцоо” аяны хүрээнд Эртэч Монгол академитай хамтран Эртэч Багануур хөтөлбөрийн хүрээнд 12 сургагч багш бэлтгэснээс өнөөдрийн арга хэмжээнд ИТХ-ын мэргэжилтэн, сургагч багш О.Буянхишиг нь “Харилцаа” ,ЗДТГ-ын мэргэжилтэн, сургагч багш М.Балжинням нь “Багийн ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм.
Энэ үеэр Хөдөлмөрийн хүндэт медалиар Усан спорт боулингийн төвийн захирал Б.Олонтүмэн, ЗДТГ-ын жижүүр Г.Баярмагнай нар шагнагдсан бол Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Хүндэт Өргөмжлөл”-өөр Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Тунгалаг, Засаг даргын Жуух бичгээр Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Болортуяа, Нийслэлийн Боловсролын газрын “Шилдэг ажилтан” цол тэмдгээр 194-р цэцэрлэгийн тогооч Н.Энхтуул нар тус тус шагнал авлаа.
Баярын хуралд Дуучин Т.Цогсогмаа, Гурван бүдүүн хамтлагийн дуучин П.Эрдэнэ, дуучин Батух нар ая дууны мэндчилгээ хүргэсэн юм.