ИМАНЫ ЖОЛДАС БОЛСЫН
СИЛАМХАНЫ ЕРГУЛАН
/1968.11.14-2023.11.19/
Алтай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Силамхан овогтой Ергулан 2023 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр зуурдаар таалал төгсөж ар гэр төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
С.Ергулан нь 1968 оны 11 дүгээр сарын 14-нд Алтай суманд Шарговь гэдэг газард төрсөн. 1976 онд сумынхаа дунд сургуулийг дүүргэж улмаар Ховд аймагт хөдөө аж ахуй зоо техникч мэргэжлээр 1988 онд төгссөн.
- 1988 онд Алтай сумын Ялалтын оргил нэгдэлд зоо техникч
- 1991-2008 он хүртэл Алтай сумын цаг агаарын Ялалт станцын эрхлэгч
- 2008-2012 он хүртэл Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга
- 2012 оноос Алтай сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдсон, МАН-ын 25 дахь удаагийн их хурлын төлөөлөгч, 2010-2013 онд Алтай сумын МАН-ын хорооны дарга, сумын Улаан загалмайн хорооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан.
Төр С.Ерхуланы хөдөлмөрийг өндрөөр үнэлж Байгаль орчны яамны тэргүүний ажилтан, Улаан загалмайн хорооны тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80,90,100 жилийн ойн медаль, төрийн дээд шагнал Хөдөлмөрийн Хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнасан.
Тэрээр ажиллах хугацаандаа чиг үүргийн хүрээнд өөрийн хариуцсан ажилдаа идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч байлаа.
Түүний эгэл даруу, шударга, ажилч хичээнгүй, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэнэ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
АЙМГИЙН ИТХ-ЫН ХАМТ ОЛНООС