Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийтийн сонсгол зохион байгууллаа

2023-09-21

Сумын ИТХ-ын төлөөлөгчид болон иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу нийтийн сонсголыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Соёлын төвд зохион байгуулсан. Сонсголоор
1. Сумын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл
2. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил
3. Объектын гал түймэр
4. Самрын болц, нөөц, ойн хортон шавьж, мод бэлтгэлийн гүйцэтгэл зэрэг асуудлуудаар сонсох ажиллагааг хийсэн.
Иргэдээс доорх саналууд гарсныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, сумын Засаг дарга болон Ойн ангийн даргад хугацаатай үүрэг чиглэлийг өгсөн. Үүд:
1. Жижиг голуудын гүүрний ажил их удаашралтай байна. /Хавар гол усны үер бага байх үед хийх хэрэгтэй байсан/
1. Эгийн голын баруун гүүрний засвар үйлчилгээг тогтмол хийх
2. Мал бүхий иргэдийг сумын төвөөс гаргахад анхаарах. /торгох арга хэмжээ авах/
3. Эгийн адгийн малчны хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох, зэрлэг нохой маш их байна устгах хэрэгтэй байна. /Эгийн адгийн айлуудыг анхаарах/
4. Шинээр ирж буй залуу боловсон хүчийг дэмжих, боловсон хүчний бодлогыг гаргаж ирэх
5. Хуучин цементэн суурьтай газрууд дээр цаашид газар олголт хийх, залуучуудыг дэмжих хороолол бий болгох талаар төлөвлөх
6. Хөдөөний айлуудын хаваржаа, өвөлжөөний газрууд дээр анхаарах хэрэгтэй байна.
7. Камер, гэрэлтүүлгийг чанартай хийх
8. Иргэдэд мэдээллийг тогтмол хүргэх, мэдээлэл өгөх системийг өөрчлөх, чанаржуулах
9. Камеруудыг хариуцан хянах хүнтэй болох
10. Сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид айл өрхөөрөө явж мэдээ мэдээллийг хүргэх, айл өрхийнхөө аж амьдралтай танилцах, санал хүсэлтийг сонсох, хүлээн авах
11. Багийн даргын ажлыг идэвхжүүлэх, харилцааны соёл дээр анхаарах
12. Төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага дээр анхаарах
13. Гал түймрийн машиныг хариуцсан ажилтантай болох, хариуцлагыг өндөржүүлэх /жил бүр гал түймэр унтраах бэлтгэл хийдэг боловч гал гарах үед бэлэн байдал маш хангалтгүй байна/
14. Суманд мэргэжлийн анги байгуулах
15. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд грүппт ороход хүндрэлтэй болсон. Үүн дээр удирдлагууд анхаарч цааш нь санал хүсэлтийг уламжлах
16. ОНХСангаар авсан техник тоног төхөөрөмжүүдийг хариуцах эзэнтэй болгох, хадгалалт хамгаалалтад анхаарах
17. ОНХСангийн ажил удаашралтай байна, хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх хэрэгтэй байна.
18. Хортон шавжийн устгалын үр дүнд анхаарах, тогтмол хяналт тавьж, дээд шатны байгууллагад үр дүнг мэдээлэн арга хэмжээ авах хэрэгтэй байна.
19. Самрын талаар иргэдэд үнэн зөв мэдээллийг өгөх
20. Тендерийн мэдээллийг иргэдэд сайн хүргэж ажиллах хэрэгтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%