Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Төлөөлөгчийн өдөр" зорилтот арга хэмжээний хүрээнд

2023-10-12

Аймгийн ИТХ-аас "Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын туг аялах хүрээнд 2023 оныг Хэнтий аймгийн ИТХ “Хүүхэд хөгжил хамгааллын жил”, сумын ИТХ “Хүүхэд хөгжил хамгаалал, эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийн оролцоотойгоор тодорхойлох, тэдний санал санаачилгыг дэмжин ажил хэрэг болгох, мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын ач холбогдол, үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилгоор "Миний оролцоо-мини хуралдаан"-ны арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.
✅️10 дугаар сарын 03-ны өдөр ЕБС-ийн 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд Мини парламентийн 21 төлөөлөгч сурагчдыг сонгох сонгуулийг ЕБС зохион байгуулсан.
✅️10 дугаар сарын 12-ны өдөр Мини парламентэд сонгогдсон 21 төлөөлөгч сурагчдад сумын ИТХ-ын ажлын албанаас "Хүүхдийн эрхийн тухай" ойлголт сэдвээр сургалт, Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ-ын ерөнхий ойлголтын талаар мэдээлэл тус тус өгч:
- Сумын ИТХ-ын дэргэдэх хороодын зохион байгуулалтад оруулан төлөөлөгч сурагчидаа 3 хороонд хувааж, хорооны гишүүдийг төсөвт байгууллагууд болох ЭМТөвийн үйл ажиллагаатай Нийгмийн бодлогын хорооны гишүүдийг, СДОйн ангийн үйл ажиллагаатай Байгаль орчны хорооны гишүүдийг, ЗДТГ-ын үйл ажиллагаатай Дэд бүтэц, төсөв санхүүгийн хорооны гишүүдийг тус тус танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.
✅️10 дугаар сарын 13-19-ний хороонд Мини парламентийн төлөөлөгч сурагчид ЕБС-ийнхаа сурагчдын дунд санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
✅️10 дугаар сарын 19-ний өдөр "Мини оролцоо-Миний хуралдаан"-ыг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%