Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хөгжлийн бэршээлтэй иргэдийн төлөөлөл 15 иргэд Улаанбаатар хот, ХӨСҮТөв-ийн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оншилгоонд хамрагдаж УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай Төрийн ордонд уулзаж санал бодлоо солилцов.

2023-10-31

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний дуу хоолойг олон нийт болон шийдвэр гаргах түвшинд хүргэх, хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, зөв хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилго бүхий ажлыг ИТХ-ын даргын санаачлагаар зохион байгууллаа.
Хөгжлийн бэршээлтэй иргэдийн төлөөлөл 15 иргэд Улаанбаатар хот, ХӨСҮТөв-ийн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оншилгоонд хамрагдаж УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай Төрийн ордонд уулзаж санал бодлоо солилцов.
Энэхүү ажлынхаа хүрээнд Монголын үндэсний төв музей үзэж сонирхохоос гадна Ц.Идэрбат гишүүний дэмжлэгээр МУАЖ, дуурийн дуучин, хөгжмийн зохиолч А.Энхтайваны нэрэмжит улсын анхдугаар уралдааны гала тоглолтыг үзэж сонирхов.
Улаанбаатар хотруу ирж очих бинзений зардлыг шийдвэрлэж өгсөн Засаг дарга түүний тамгын газар, 3 хоног байрлах байраар хангаж, санхүүгээр дэмжлэг үзүүлсэн нутгийн уугуул Ардын багш Н. Ням-Осор гуай нарт нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%