Монголын үг урлаачдын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, сэтгэл зүйч, лектор Г.Бандицэрэн буюу Чила лекторын сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт манай суманд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болж өндөрлөлөө. Уг сургалтанд сумын 130 гаруй иргэн, төр төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, ЕБС-ийн 200 гаруй сурагчид оролцлоо. Сургалтад хамрагдсан иргэд, олон нийт, сурагчдын сэтгэлд нийцсэн сайхан сургалт боллоо. Өнөөгийн нийгмийн сэтгэл зүй, иргэдийн харилцаа, хандлагын талаар эдгээр сургалтыг авч байх нь ард иргэдэд нэн тэргүүний шаардлагатай зүйлүүдийн нэг байсан нь энэхүү лекцэнд оролцсон иргэдийн санал бодлоос харагдаж байлаа. Энэхүү сургалтыг зохион байгуулсан Булган аймгийн ЗДТГ, Хууль зүйн хэлтэс, Хишиг-Өндөр сумын ИТХ, ЗДТГ болон нийт удирдлагууддаа талархсанаа илэрхийлье.