Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТӨСӨВ 2024”- ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-28

Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах, 2024 оны төсвийн төсөлд иргэд байгууллагаас санал авах зорилгоор аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооноос Төсөв-2024” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг  зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын Ажлын алба, Төв аймаг дахь Төрийн Аудитын Газар, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс оролцон холбогдох мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулав.

 Мөн Төсөв-2024” хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, Зуунмод сумын ЗДТГ, Зуунмод сумын 6 багийн иргэдийн төлөөлөл танхимаар, 27 сумын удирдлага болон иргэд цахимаар оролцож, саналаа ирүүллээ.

Тухайн орон нутгийн төсөв батлагдахаас өмнө олон нийтийн хэлэлцүүлэг хийж, иргэдэд нээлттэй мэдээлэл өгснөөр төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих иргэдийн оролцоо нэмэгдэх ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%