Бөхмөрөн сумын уугуул иргэн Б.Шагтав агсаны унаган хүлэг болох "ДАРХАН ХУЛ" морины хөшөөг босгож, алдар цууг нь мөнхөллөө.
Хул морь Бөхмөрөн сумын наадамд 8 түрүүлж, Увс аймгийн түүхт ойгоор газар газрын 312 шандаст хүлгээс 12-т хурдлан түүхэн амжилт гаргасан байна. Б.Шагтавын 100 насны ойг тохиолдуулан түүний үр хүүхэд, ач, зээ нар нь ийнхүү нэр алдрыг нь цуурайтуулж байсан "Хул" моринд хөшөө босгож, хүндэтгэл үзүүллээ.