Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн хүүхдүүд Монгол Улсын иргэний андгай өргөсөн юм.
Ийнхүү 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудыг “Иргэний Андгай” өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.