Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООДЫН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2023-12-03

ИТХ-ын XIV хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болно.
Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хороодын хурлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Өнөөдөр (2023.12.03) Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжлийн хороод хуралдаж:
✒️Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай
✒️Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн явц, аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай
✒️Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Мөн Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо,
Үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжлийн хороод хуралдаж:
✒️Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 2024 оны төсвийн төслийн тухай
✒️Аймгийн 2024 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Дээрх хэлэлцсэн асуудлуудтай холбоотой хороодын дүгнэлт гарч аймгийн ИТХ-ын 14 дүгээр хурлаар хэлэлцүүлэх саналыг дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%