Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохион байгуулж буй “Өсвөрийн сэргийлэгч-2023” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах удирдамжийн дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тогтоол гарч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий Боловсролын сургуулиудын дунд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулсан.
Дээрх арга хэмжээний хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн ахлагчаар тус дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ариунбат,I хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Уянга, цагдаагийн дэслэгч Т.Батсүх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн М.Бямбазаяа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан Г.Гантулга, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Т.Эрдэнэсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.
Тус тэмцээнийг удирдамжид тусгагдсан 6 шалгуур, үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулахад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий Боловсролын 17, 23, 24, 37, 39, 49, 50, 57, 61, 72, 112, 117, 149, Бадмаараг, нийт 15 сургууль хамрагдсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс 1-р шатны шалгаруулалтыг дараах үзүүлэлтээр зохион байгуулсан. Үүнд:









Тэмцээний шагналыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар гардууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА