Монгол Улсад “Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой"-г тохиолдуулан МУ-ын Хүний гавъяат эмч Гомбожавын Тунгалаг, МУ-ын Гавъяат механикжуулагч Өлзийбадрахын Чимэддорж, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга асан Гаршаавын Бямбаа, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цэвэгжавын Нямдорж нарыг Сэлэнгэ аймгийн "Хүндэт иргэн"-ээр өргөмжиллөө.