Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохиогдож байгаа 2023 оны Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг энэ сарын 10-11 ны өдрүүдэд сумандаа амжилттай зохион явууллаа.
Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү нь тэмцээн нь насанд хүрэгчид эрэгтэй, эмэгтэй мөн ЕБС-ийн сурагчдын 4-6-р анги, 7-9-р анги, 10-12 анги гэсэн насны бүлэглэлээр явагдлаа. Уг тэмцээний насанд хүрэгчдын ангилалд эрэгтэй төрөлд Тэргүүн байрыг Л. Наранбаатар, удаах байрыг М.Болдсайхан, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг М. Нарангарав, удаах байрыг Г. Пагмадулам, 4-6 р анги Ө. Цэрэндагва, С. Болорэрдэнэ тэргүүн байр, Ц. Мөнх-Аривжих, Намуунзул удаахь байр, 7-9-р анги Ж. Баянмөнх, Т. Одгэрэл тэргүүн байр, Д. Алтан-Оргил Э. Энхзаяа удаахь байрт, 10-12-р анги Б. Сансар, С. Баярмаа тэргүүн байр, Ц. Цэгмэд, Буянхишиг удаахь байрыг тус тус эзэллээ.
Тэмцээнийг амжилттай зохион явуулсан сумын ИТХ, ЗДТГ, орон нутгийн шатрын клуб ИТХ-ын төлөөлөгч Шатрын клубын багш Ц.Батбаяр, ИТХ-ын төлөөлөгч Б. Батболд нарт баярлалаа. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн тамирчид нь 2023 оны 12-р сарын 16-17 нд зохион байгуулагдах аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох бөгөөд оролцох тамирчиддаа амьжилт хүсье.
ИТХ-ын ажлын алба