Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА, ГАДААД ҮЗЭМЖ БҮРДҮҮЛЭЛТ ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-12-13

Өнөөдөр /2023.12.13/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооноос санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй хамтран төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадвар, харилцаа хандлага, иргэд, олон нийт, дүүргийн хамтын ажиллагаа, харилцааны ур чадвар болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор “Төрийн албан хаагчдад ёс зүй, харилцаа хандлага, гадаад үзэмж бүрдүүлэлт ” арга хэмжээг Нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа, дүүргийн ИТХ-ын Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Б.Дэлгэрбат, хорооны гишүүн Б.Ариунчимэг, хорооны гишүүн Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар болон дүүргийн ИТХ-ын Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид, 1-24 дүгээр хороодын Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагчид, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгүүдийн эрхлэгч нар нийт 400 орчим ажилтан, албан хаагчид оролцлоо.
Тус сургалтаар “Ёс зүй, өргөдлийн хорооны танилцуулга, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага иргэдээс авсан санал асуулгын дүнг дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Б.Дэлгэрбат танилцуулж, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургагч багш Б.Цэнд-Аюуш, “Төрийн албан хаагчийн имиж бүрдүүлэлт, хувцаслах соёл” сэдвээр сургагч багш н.Батдулам нар тус тус сургалт хийв.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%