Маргааш буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр хуралдаанаар хэлэлцэх "Сэлэнгэ аймгийн 2024 онд бэлтгэх модны хуваарийг батлах тухай" асуудлыг аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо хэлэлцэн санал дүгнэлтээ боловсруулан ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын 19 дүгээр хуралдаанаар:
1.Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай
2.Суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг шинэчлэн тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилалд шилжүүлэх саналын тухай
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
4.Сэлэнгэ аймгийн ойн сангаас 2024 онд бэлтгэх модны хуваарийг батлах тухай
5.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн явцын мэдээлэл
6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийн тухай
7.Бусад зэрэг асуудлыг хэлэлцэнэ.