Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2023-11-27

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын дагуу аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяад өргөн мэдүүллээ.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн 2024 оны төсвийн төслийн талаарх мэдээллийг танилцууллаа.
Аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн Хурлаар хэлэлцүүлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдаанд өргөн мэдүүлэх юм.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII Хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр товлон зарлаад байна. Тус Хуралдаанаар “Аймгийн 2024 оны төсөв батлах тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%