Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг тэмцээнд нийт 15 тамирчин оролцсоноос эрэгтэй төрөлд 1 дүгээр байранд Баруун-урт сум М.Отгонбаатар, дэд байранд Онгон сум Б.Баяртөгс, гутгаар байранд Баруун-Урт сум Б.Өсөхбаяр, эмэгтэй төрөлд тэргүүн байранд Мөнххаан сум Г.Нандин-Эрдэнэ, дэд байранд Баруун-Урт сум Н.Дэчмаа, гутгаар байранд Баруун-урт сум Х.Батцэцэг нар тус тус шалгарлаа. Энэ жилийн тэмцээнд амжилттай оролцсон хамгийн ахмад настан Ш.Төмөр гуайд Аймгийн ИТХ, "Оюунлаг" шатрын клубын зүгээс Талархал хадгалуулж, хүндэтгэл үзүүллээ. Олон жил шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байгаа М.Отгонбаатар, Улсын шүүгч, “Оюунлаг" шатрын клубын багш, Н.Наранчимэг нарыг аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр шагнав.