2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Бугат сумын ИТХ-ын 8 дах удаагийн сонгуулийн ээлжит XIII хуралдаан болж өнгөрлөө. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
1. Сумын ИТХ-ын 2023 оны ажлын тайлангийн тухай
Илтгэгч: Сумын ИТХ-н дарга Ц.Баатарчулуун
2. Сумын Засаг даргын “ Бугат Шинэ хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
Илтгэгч:Сумын Засаг дарга Х.Ууганбаяр
3. Сумын 2023 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтын биелэлт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай.
Илтгэгч: Засаг даргын орлогч Н.Отгонбаатар
4. Сумын төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсөв батлах тухай.
Илтгэгч: Санхүү албаны дарга Т.Алтангэрэл
5. 2024 онд ойгоос бэлтгэх модны хуваарь батлах тухай
Илтгэгч: Сумын ойн ангийн дарга П.Мөнхсайхан
6. Сумын ойн ангийн 2024 оны төсөв батлах тухай.
Илтгэгч: Сумын ойн ангийн дарга П.Мөнхсайхан
7. Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл
Илтгэгч: Байгаль хамгаалагч Б.Пүрэвцэрэн
8. Улс, Аймаг, сумын аварга малчин, тариаланчид нэр дэвшигчдийн товч танилцуулга
Илтгэгч: Хөдөө аж ахуйн тасгийн дарга О.Дуламжав
9. Сумын ИТХ-с гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай
Илтгэгч: Хууль, эрх зүйн мэргэжилтэн П.Цэрэнбат
10. Хусхан цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан, цаашид авах арга
хэмжээний сонсгол, товч мэдээлэл
Илтгэгч: Цэцэрлэгийн эрхлэгч Б.Мөнхтуяа
11. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тайлан, цаашид авах арга хэмжээний сонсгол, товч мэдээлэл
Илтгэгч: Сургуулийн захирал Л.Соёл-Эрдэнэ
12. ЗДТГ-н үйл ажиллагааны тайлан, цаашид авах арга хэмжээний
сонсгол, товч мэдээлэл
Илтгэгч: Тамгын газрын дарга Х.Халиунбат
13. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт,
2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
Илтгэгч: Газрын даамал Л.Лхагва-Очир
14. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ажлын
төлөвлөгөө батлах тухай
Илтгэгч:ИТХ-н нарийн бичгийн дарга
Г.Лхагважаргал