Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн манай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний шилдгүүдэд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн Ховд аймгаа төлөөлөн улсын аваргын тэмцээнд оролцох эрхтэй болсон шатарчдад амжилт хүсч, батламж гардууллаа.
Тус тэмцээнд манай аймгийн 10 сумаас шалгарсан 30 гаруй шилдэг шатарчид оролцож, оюун ухаан, уран нүүдэл, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй шатрын төрөлд:
1-р байр Б.Балдорж /Жаргалант сум/
2-р байр С.Мөнхбат /Жаргалант сум/
3-р байр Б.Даваадорж /Жаргалант сум/
Эмэгтэй шатрын төрөлд
1-р байр Б.Бибигүл /Ховд сум/
2-р байр З.Серикгүл /Буянт сум/
3-р байр Ч.Мягмарсүрэн /Жаргалант сум/ тус тус шалгарлаа.
Шатар сонирхогчдын ур чадварыг сорих, сум бүрд шатрын спортыг жигд хөгжүүлэхэд анхаарах, Шатар сонирхогчдын улсын аваргад Ховд аймгаа төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулах зорилгоор явагдсан тус тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн шатрын холбоотой хамтран зохион явуулсан юм.
Тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явуулж, оролцогчдын тооноос хамааран швейцарь системээр тоглууллаа. Шалгарсан тамирчдаас эрэгтэй 2, эмэгтэй 1 тоглогч шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.