Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖЛЫН АЛБАНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2023-12-29

Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон 2023 оны тайлангийн хурлаа /2023.12.28/ хийлээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтвортой байдлыг төлөвшүүлж, хүний хөгжлийг хангасан Стандарттай Ховд хөтөлбөрийг дэмжиж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх эрхэм зорилгын хүрээнд 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 9 зорилт, 49 арга хэмжээг батлан хэрэгжилтийг хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 41 төлөөлөгч, 17 сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 371 төлөөлөгч, 91 багийн ИНХ-ын 503 идэвхтэн сонгуультан тус тус үйл ажиллагаагаа бүх шатны нутгийн захиргааны байгууллагуудтай уялдуулан Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллалаа.
Тайлангийн хурлаар 2023 оны ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэн ярилцлаа.
2023 оны “БАЙГУУЛЛАГЫН АВАРГА АЖИЛТАН”-аар ИТХ-ын Ажлын албаны ЗБОНХХ-ийн дарга Г.Бадамсүрэн шалгарлаа.
Мөн 2024 оны ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталж, гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%