Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ААС 2023 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫГ “ХАНГАЛТТАЙ” ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

2023-12-19

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 17 дугаар хуралдаанд /2023.12.19/ ИТХ-ын дарга Я.Бат-Очир “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-г танилцуулан, Төлөөлөгчдөөр хэлэлцүүлсэн юм.

        Сумын ИТХ нь 2023 оны эхний 11 сарын байдлаар 14, 15, 16, 17 дугаар  хуралдаануудыг хуралдуулж 22 асуудлыг хэлэлцүүлэн 22 тогтоол, шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 

         ИТХ-ын чадавх нь хурлын Хороодын идэвхтэй үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах учир аливаа бодлогын шинжтэй асуудлуудыг Хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө хороодын хурлаар хэлэлцүүлж төлөөлөгчдийн саналыг авч байна. 

       Сумын ИТХ-ын “Нутгийн удирдлагын хөгжлийн хороо”, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороодууд улирал тутам хуралдаж  өөр өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хурлын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажилд оролцож танилцсан асуудлаараа санал, дүгнэлт гарган ажилласан байна.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%