Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
- Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, үр дүнгийн тухай
- 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах тухай
- Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төлөвлөгөөний төслийн тухай.
- Сумын ИТХ-ын даргын болон Зөвлөлийн ажлын тайлангийн тухай
- Сумын “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай
- Орон нутгийн хөгжил сангийн төсвөөр хийгдсэн ажлын үр дүн, төсөв зарцуулалтын тухай.
- Эрүүл Мэндийн төвийн үйл ажиллагааны тайлангийн тухай
- Зорилтот жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнгийн тухай
- Байгаль хамгаалах сангийн хөрөнгийн орлого, зарцуулалтын тухай
- Бусад асуудал