Сумын ГХУСАЗСЗ-өөс төрийн албан байгууллагын албан хаагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд СӨББ-1, СӨББ-2-ын албан хаагч нарын дунд хууль зүйн сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтад 2 байгууллагын 48 албан хаагч хамрагдсан.
Тус сургалтаар дараах мэдээллийг өгсөн.
“Авлагын тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх”, “Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Сумын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн ерөнхий мэдээлэл, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл”,“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”, “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлье”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Согтууруулах ундааны хор уршиг түүнээс татгалзах” зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн.