Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХААЛТЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

2024-01-04

Төв аймгийн ИТХ-ын Ажлын албанд “Чанарын менежментийн тогтолцооISO  9001:2015 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг “Менежмент ур чадварын хүрээлэн” ТББ зохион байгуулж, хаалтын тайлангийн хурал хийлээ. Хуралд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, “Менежмент ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж, INS–ийн зөвлөх багш Ө.Мөнхдаваа, Ажлын албаны албан хаагчид оролцов.

“Чанарын менежментийн тогтолцооISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд байгуулсан “Санамж бичиг”, ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд хийсэн ажлын гүйцэтгэл, байгууллагын идэвх оролцоо, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Зөвлөх байгууллагаас албан хаагчдад стандартын ойлголт, PDCA цикл болон стандартын бүтэц, зарчим, байгууллагын төлөв байдал, сонирхогч тал, хамрах хүрээ, байгууллагын үйл явцыг тус тус тодорхойлох болон Чанарын менементийн тогтолцооны бодлого боловсруулах чиглэлээр сургалтуудыг хийж, хуулийн нийцлийг хэрхэн үнэлэх талаар зөвлөгөө зөвлөмж өгсөн байна.

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид үйл явц, сонирхогч тал, бодлого тодорхойлох болон СИПОК арга, матриц илгээх visio программын ашиглалт, тодорхойлох, SWOT шинжилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, процессын зураглалуудыг бүрэн гүйцэтгэж, холбогдох ур чадвар эзэмшсэн талаар тайлангийн хуралд танилцууллаа.

Цаашид байгууллагынхаа төлөв байдлын гадаад болон дотоод орчны эерэг, сөрөг нөлөөллийг гаргах, сонирхогч талуудын нэн чухал хэрэгцээ, хүлээлтийг биелүүлээгүйгээс үүсэх эрсдэлийг тодорхойлох, хэрэглэгч, үйлчлүүлэгч, ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч, дүн шинжилгээ хийн, төлөвлөлтөдөө тусган хэрэгжүүлэх зөвлөмж өгчээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%