"ХӨВСГӨЛИЙН ЗАЛУУ БАГШ 2024” үйл ажиллагааг Мөрөн Гурван-Эрдэнэ сургууль зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнд аймгийн 23 сургууль, СӨБ-ын байгууллага, насан туршийн боловсролын төвийн нийт 550 гаруй залуу багш оролцлоо.
Багш нар сагсан бөмбөг, гар бөмбөг, шагай харваа, “Show Dance” бүжгийн тэмцээн, цахим хичээл, илтгэл зэрэг 6 төрлөөр хурд хүч, авьяас чадвар, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.
Багийн дүнгээр Мөрөн Гурван-Эрдэнэ сургууль 2 дахь жилдээ түрүүлж шилжин явах цомоо хадгалж үлдлээ. 2-р байранд Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, 3-р байранд Эрдмийн далай цогцолбор сургууль шалгарсан бол сумдын сургуулиас тэргүүн байрыг Их-Уул сумын ЕБС, 2-р байранд Хатгал ЕБС, 3-р байранд Цагаан-Уул сумын ЕБС шалгарлаа.
Тэмцээний шагналыг аймаг сумын удирдлагууд гардуулан өглөө. Энэ үеэр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оролцож залуу багш нарт хүндэтгэл үзүүллээ. Аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг аймгийнхаа залуу багш нарыг Булган аймгийн багш нартай урлаг спортын төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулах санал уламжлах боломжтойг хэллээ
Залуу багш нарын үйл ажиллагааг сургууль бүр ээлжлэн хариуцан зохион байгуулдаг. Ирэх жилийн тэмцээнийг Нутгийн аваргууд сургууль зохион байгуулахаар боллоо
Шагайн харваан тэмцээний тэргүүн байрыг Сод-Эрдэм ЕБС-ийн ГҮРТ баг, удаах байрыг Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Мөрөн Гурван-Эрдэнэ сургуулийн баг тамирчид эзэлсэн юм.