Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх бизнес уулзалт боллоо

2024-01-13

Архангай аймгийн аялал жуулчлалын холбооноос аймгийн ЗДТГ-тай хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Winterland ice festival”-ийн үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх бизнес уулзалтыг “Ашид бэхи” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.

 Уулзалтын гол зорилго нь Архангай аймагт өвөл, зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцах, аялал жуучлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар хамтарч ажиллах юм.

 Уулзалтад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Япон Улсын Жайка олон улсын байгууллагын төлөөлөгчид, БНХАУ-ын Юнань мужийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчид, Хөлөнбуйр мужийн инфлюсерүүд, аялагчид, аяллын компаниуд, Шигань мужийн мөсний дарвуулт завины төвийн төлөөлөл болон Архангай аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцлоо. 

 

  

                                                      /Сурвалжлагч:  Монцамэ агентлагийн  Архангай дахь Б.Гэрэлт-Од/

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%