Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2024-01-13

🇲🇳 /2023.01.12/Монгол улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгууллаа. Тус барилдаанд Ховд, Өвөрхангай, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Барилдаанд Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын начин Н.Баярбаатар үзүүрлэв. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн начин С.Занданхүү, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат аймгийн заан Б.Түвшинтулга нар шөвгөрлөө.
Энэ үеэр Дорноговь аймгаас сонгогдон Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд болон аймгийн ИТХ-ын анхны орон тооны нарийн бичгийн дарга Ц.Бадиа нарт аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4725
3349 / 71%
867 / 18%
248 / 5%
261 / 6%