Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 19 дүгээр Хуралдаан 2023 оны 18, 19-ны өдрүүдэд хуралдаж 2024 оныг "Цахим шилжилтийг эрчимжүүлэх" зорилтот жил болгон зарлалаа.

2023-12-20

✅Хуралдаанаар:
Арвайхээр сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлт, үр дүн хэрэгжилтийг “96,3 хувь буюу тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэллээ.
✅Арвайхээр сумын хөгжлийн 2023 оны үндсэн чиглэл бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүнг “92,8 хувь хувь буюу тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэлэв.
✅Сумын хөгжлийн 2024 оны үндсэн чиглэл бодлогын баримт бичгийг 4 бүлэг 14 зорилт 24 арга хэмжээ батлав.
✅Арвайхээр сумын 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл өр, авлагагүй, төлөвлөсөн орлого давсан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн хэмнэлттэй ажиллаж, Арвайхээр сумын 2024 оны төсөв батлав.
✅Зорилтот жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг “92,3 хувь буюу бүрэн хэрэгжсэн” гэж үнэлэв.
✅2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай болон бусад асуудлыг тус тус хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%