Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулагдав

2024-01-15

 Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсаны 32 жилийн ойн өдрийг угтаж  Сайхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас “Монгол хүний бахархал” сэдэвт сургалт хөтөлбөрийн арга хэмжээг 01 дүгээр сарын 12-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа.Сургалт мэдээлллийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Батцэнгэл(99959978) үг хэлж нээв.

 

Сургалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулав.

1. Сургалтын нээлт

2. Монгол Улсын Үндсэн хуулийн талаарх мэдээлэл танилцуулга

3. Монгол үндэсний босоо монгол бичгээ сурталчлан таниулах үүднээс “Тэнгэрийн бичиг” дууны уралдаан

4. Монгол Улсын Үндсэн хуулиа үндэсний бичгээр бичих унших арга зүйн сургалт

5. 2024 онд шинээр дагаж мөрдөж хуулийн танилцуулга мэдээлэл 6. Сургалт зөвлөгөөний хаалт

Сургалтын үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд нийт 65 төрийн албан хаагч, иргэд хамрагдлаа.

2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд иргэд залуучуудын чөлөөт цаг, амралтын өдрийг ая тухтай өнгөрүүлэх зорилгоор иргэд, төрийн албан хаагчдын дунд Гар бөмбөгийн тэмцээнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж уг тэмцээнд нийт 11 багийн 66 баг тамирчид авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Тэмцээний нийт дүнгээр Тэргүүн, Дэд, Гутгаар байр эзэлсэн баг, тамирчдад сумын ИТХ-ын дарга М.Батцэнгэл  Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав, тэмцээний зардалд 480,000 төгрөгийг гаргаж зарцуулав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%