Баруун-Урт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж, 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Баруун-Урт сумын хэмжээнд 2023 онд 1897 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулбал 17.9 хувиар өссөн. Харин Гэмт хэргийн шинжтэй 485 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хурлаар тус сум дахь гэмт хэргийн гаралтын нөхцөл шалтгаан, түүнийг бууруулах арга зам, тулгамдаж байгаа анхаарах асуудлуудыг хэлэлцэж, 2024 онд зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа саналыг иргэд, олон нийтээс нээлттэй цахимаар авахаар боллоо.