Баруун Монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, Үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баяр 2024.01.20-21 өдрүүдэд Ховд аймгийн хатан Хар-Ус нуур дээр өргөн дэлгэр боллоо.
Баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед нар мэндчилгээ дэвшүүлж холбогдох байгууллагаа, хэлтэс агентлагийн удирдлагууд оролцлоо.
Хар Ус нуурыг тойрон нутагладаг малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачлаагаар 2009 онд эхлүүлж байсан Мөнгөлөг шагшуурга арга хэмжээ 9 дэх удаагаа зохион байгуулагдсан байна.
Тус арга хэмжээг зохион байгуулснаар баруун Монгол түмний угсаатны соёлын өвийг сурталчлан таниулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.