Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АЛТАН ХОНХ” ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-01-06

Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг таниулах, үндэстнийхээ соёлын өв уламжлалыг сурталчлах, хөгжөөнт танин мэдэхүйн асуултаар дамжуулан албан хаагчдыг хөгжүүлэх зорилгоор Төрийн захиргааны 1, 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын дунд “Алтан хонх” тэмцээнийг зохион байгууллаа.
Хөгжөөнт, танин мэдэхүйн асуултаар баялаг тус тэмцээний тэргүүн байрт аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн, Б.Цэрэнлхагва, дэд байрт Төв аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Б.Одбилэг нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт албан хаагчдадаа ажлын амжилт хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4866
3488 / 72%
868 / 18%
248 / 5%
262 / 5%