Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УРАН БИЧВЭРИЙН УРАЛДААН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

2024-01-11

🇲🇳Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр🇲🇳-т зориулан аймгийн ИТХ, ЗДТГ-аас Монгол үндэсний бахархал болсон монгол бичгээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, цаашид суралцах сонирхол төрүүлэх, уран чадвар эзэмшүүлэх зорилготой “Уран бичвэр”-ийн уралдаан зарласан нь өнөөдөр дүнгээ гаргалаа.
Тус уралдаанд нийт 17 бүтээл ирүүлсэн байна. Бүтээлд Монгол улсын Үндсэн хуулийн оршил хэсгийг бүрэн бүтэн, үг үсгийн болон дүрмийн алдаагүй, бүтээлч санаа нэвтрүүлэн, уран бичвэрээр бичсэн байх шаардлагын дагуу ажлын хэсэг хуралдаж дүнгээ гаргалаа.
1️⃣-р байрт Жаргалант сумын Загдал 4-р багийн иргэн, МУИС-ийн 1-р түвшний оюутан Ч.Өнөрзаяа
2️⃣-р байрт Заамар сумын Хайлааст баг 2-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Батцэцэг нар шалгарлаа.
 
Аймгийн ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%