Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ ШАГАЙН НААДГАЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-01-13

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдад монгол ёс заншлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой гурван төрөлт шагайн наадгайн тэмцээн зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан уг тэмцээнд нийт 70 орчим төрийн албан хаагчид оролцлоо.
Тэмцээний морь уралдааны төрөлд
1-р байр А.Хажидмаа /ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн/
2-р байр Д.Баярбат /ЗДТГ-ын Үйлчилгээний албаны дарга/
Шагай харвааны төрөлд
1-р байрт Б.Санждорж /БЗОСК-ын инженер/
2-р байрт Б.Мөнхбат /ЗДТГ-ын ХШҮХ-ийн ахлах мэргэжилтэн/
Шагай шүүрэх тэмцээний төрөлд
1-р байрт Д.Батцэнгэл /Төрийн Аудитын газрын жолооч/
2-р байрт И.Батсайхан /Санхүүгийн Хяналт Аудитын газрын мэргэжилтэн/
Багийн дүнгээр:
1.Төв аймаг дахь Төрийн Аудитын газар
2.ЗДТГ-ын Үйлчилгээний алба тус тус байр эзэллээ.
Иргэн бүр Үндсэн хуулиа үр хүүхдэдээ сурталчлан таниулж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлст идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%