Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

25га ТАЛБАЙ БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2024-01-14

Улсын төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зуунмод сумын 1-р багт Цог генералын хөшөөний орчим 25 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг 2022 онд хийж, гүйцэтгэгчээр "Баян дөрвөлж" ХХК шалгарч бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Тус ондоо цахилгааны шугам, гүний худгийн барилга, дэд станцын ажлууд хийгдсэн бол 2023 онд 2800мкв чулуун зам, 3000мкв явган зам, 50 автомашины зогсоол, 3 саравч, 56 сандал, нийтийн бие засах газар, харуулын байр, 170ш гэрэлтүүлэг, худгийн ажлууд хийгдэж дуусчээ.
Цэцэрлэгт хүрээлэнд 94м урттай усан толио, усан оргилуур бүхий байгууламж, 4406мкв талбайд мод тарьсан нь Зуунмод хотын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийг ая тухтай, эрүүл цэнгэг орчинд чөлөөт цагаа өнгөрөөх нөгцөл бүрджээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Зуунмод сумын засаг дарга Ч.Сарангэрэл болон гүйцэтгэгч компаний удирдлагууд, ард иргэд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%