Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ЫН КАНГВОН МУЖТАЙ НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА ТОГТООЛОО

2024-01-19

Төв аймгийн ИТХ, БНСУ-ын Кангвон бие даасан тусгай мужийн ИТХ-тай “Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Төв аймгийн ИТХ болон Кангвон муж хооронд харилцан хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зарчмын үндсэн дээр хамтран ажиллах, иргэдийн хурлын үр ашигтай үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцож, мөн эдийн засаг, худалдаа, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт орон нутгийн захиргаа болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллах талаар тусгажээ.
Санамж бичгийг Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, БНСУ-ын Кангвон мужийн ИТХ-ын дарга Kwon Hyuk Yeol нар 2024 оны 1-р сарын 19-ний өдөр үзэглэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%