Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОНГОР СУМЫН ИТХ-ААС “#ХҮҮХЭД_ХАМГААЛАЛ_БОЛОВСРОЛЫГ_ДЭМЖИХ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2024-01-26

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас томилсон ажлын хэсэг өнөөдөр /2024.01.26/ Хонгор сумын ИТХ-д ажиллаж, Хонгор сумын ИТХ-аас 2023 онд авч хэрэгжүүлсэн буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхимын үйл ажиллагаа, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдалтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Тус ИТХ нь 2023 онд 12 зорилт, 49 арга хэмжээг төлөвлөж, хэрэгжилтийг ханган ажиллажээ.
Үүнээс онцлох ажлыг дурьдвал энэ онд “Хүүхэд хамгаалал, боловсролыг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллагууд болон иргэдээс, ахлах, дунд ангийн сурагчдаас санал авч, тэдний саналыг үндэслэн бодит үр дүн гарахуйц ажлуудыг оновчтойгоор төлөвлөсөн хэмээн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Мөнхбаяр ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%