Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАГААН САР-2024" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 270 НЭР ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН НИЙТ 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЛЭЭ

2024-01-27

Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өдрийг угтан жил бүр зохион байгуулдаг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа Төв аймгийн Зуунмод хотын “Солонго цогцолбор”-т 3 өдрийн турш үргэлжилж хаалтаа хийлээ.
Хаалтын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, Төв аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, аймгийн ХХААГ-ын дарга бөгөөд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн дарга Н.Гантулга нар оролцож, үзэсгэлэнгийн шилдгээр шалгарсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хоршоо, сумдад шагнал гардууллаа.
Үзэсгэлэн худалдаанд 26 сумын 212 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн зэрэг 270 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийт 1.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Монгол улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд Төв аймаг үйлдвэрлэл эрхлэгчдээ олон талаар дэмжин, хамтран ажилласны үр дүнд аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1 их наяд төгрөгт хүрч, зөвхөн 2023 онд Төв аймгийн хэмжээнд 5 үйлдвэр, 60 цех шинээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%