Дэлүүн сумын Хөхсэрх багийн малчин С.Өмирбекийнх "Монгол улсын аварга малчин" боллоо.
Улсын аварга малчнаар тодорсон Солтанхан Өмирбек, түүний гэргий Камесия Каусар нарын шагналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ЗД-ын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухаммед болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.
Малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, боловсруулах талаар анхаарах нь хамгийн чухал байгааг улсын аваргууд ярьж байна.
Аваргуудын уйгагүй хөдөлмөрийг төр засгаас үнэлж:
2010 онд Сумын аварга малчин
2019 онд Аймгийн аварга малчин
2021 онд Аймгийн хошой аварга малчин
2023 оны амжилтаар Улсын аварга малчин болж байна.
Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн аваргууддаа халуун баяр хүргэе.